УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр (2024.08.21) хөдөлмөрийн хувийн биржүүдийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцав. Тэрбээр хууль бус үйлдлийг таслан зогсоож, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүн бүхэнд тэгш болгомж олгоно” гэж хэллээ.

“Арөбайт инлёг” ХХК-ийн цагийн ажлын биржүүд өдөрт 600 гаруй иргэнийг ажилд зуучилдаг. 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Нийслэлийн есөн дүүрэгт 11 салбартай.

Цагийн ажлын хөдөлмөрийн биржээр оюутан сурагч, ахмад настнууд, бүтэн цагийн ажил хийх боломжгүй иргэдийг ур чадварынх нь онцлогт тохирсон, цагийн уян хатан нөхцөлтэй ажилд зуучилдаг байна.

Давуу тал нь ажил олгогчоос цалин хөлсийг дундын дансанд хуримтлуулан, ажил гүйцэтгэж дууссаны дараа бүрэн олгодог тул иргэд итгэлтэйгээр, тогтмол үйлчлүүлдэг тухай биржээр үйлчлүүлдэг иргэд ярилаа.

Хөдөлмөрийн хувийн биржийн үйл ажиллагаа эрхлэгчид цаашид албан бичиг, тусгай зөвшөөрлөөр дарамжлан, хүнд суртал үзүүлэх, сургалт эрхлэх зөвшөөрөл, санхүүжилт хүсэхэд авлига, хээл хахууль нэхдэг хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг салбарын сайдаас хүсэж байсан юм.

Хөдөлмөрийн хувийн бирж, сургалтын төвүүдийг төрөөс дэмжиж хууль бус үйлдлийг таслан зогсооход онцгой анхаарна гэж салбарын сайд онцоллоо.

ӨДӨРТ 600 ОРЧИМ ИРГЭН ЦАГИЙН АЖЛЫН БИРЖЭЭР АЖИЛД ЗУУЧЛУУЛДАГ

“Арөбайт инлёг” ХХК-ийн захирал Л.МӨНХӨӨ: –Цаашид биржийн үйл ажиллагаагаа БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛЖ, орон нутагт салбаруудаа нээн, байнгын ажлын байранд зуучилж, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУД АЖИЛТНУУДЫНХАА УР ЧАДВАРЫГ ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ

“Юнайтад карьер консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.БУЛГАН: 

-Тус компани олон улсын стандартаар баталгаажсан сэтгэл зүйн үнэлгээг ашиглан, хүний ур чадварыг нээн хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг зөвлөх үйлчилгээний байгууллага юм. Мэргэжлээ сонгох гэж буй сурагч, оюутнуудаас эхлэн, хөдөлмөрийн насныхан ч ур чадвараа үнэлүүлэх боломжтой.

Төр, хувийн хэвшлийн байгууллага бүр ажилтныхаа ур чадварыг үнэлүүлж, багаа зөв бүрдүүлснээр ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэх ач холбогдолтой.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу