“ХАМТЫН АЖИЛЛАГААГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ЧУХАМ АЛХМЫН НЭГ БОЛ ИЛ ТОД, ИТГЭЛТЭЙ, БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ЯВДАЛ”

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др. НАТАША ПИРЦ МУСАР:

-Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Словени-Монголын анхны бизнес форумын арга хэмжээнд оролцож байгаадаа миний бие туйлын баяртай байна. Монгол Улсад хийж буй энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын хоорондын улс төр, бизнес болон Европын Холбоо-Монголын харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэх зорилготой айлчлал болж байна.

Саяхан манай нөхөр “Бид 13-р зууны үед хөршүүд байсан тул бие биенээ таньж мэдэх нь аргагүй” хэмээн хошигнон хэлсэн билээ. Өнөөдөр манай улсын шилдэг компаниудын төлөөлөл хүрэлцэн ирснийг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр компаниуд бүгд дэлхийн түвшинд аль хэдийнэ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зарим нь Монгол Улсад үйл ажиллагаагаа амжилттай эрхэлж байна.

Мөн Словенийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Стратегийн хөгжил, олон улсын харилцаа хариуцсан гүйцэтгэх захирал болон Словенийн хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлт, олон улсын хамтын ажиллагааг дэмжих төрийн агентлагийн төлөөллүүдийн хамтаар ирсэн байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.

Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхмын нэг бол ил тод, итгэлтэй, таатай бизнесийн таатай орчныг бүрдүүлэх явдал юм. Өнөөдрийн бизнес форумыг хоёр талын аж ахуйн нэгж, компаниуд хамтын ажиллагааны чухал боломж хэмээн хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

“СЛОВЕНИ УЛС ИННОВАЦИ, ШИНЭ ТЕХНОЛОГИЙН САЛБАР РУУ АНХААРЧ БАЙНА, ЭНЭ ТАЛ ДЭЭР ХОЁР УЛСЫН ТАНХИМ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЁСТОЙ”

МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.ДҮҮРЭН:

-Словени улс манай улстай төстэй, цөөн хүн амтай. Хамгийн өндөр хурдтай хөгжиж байгаа улсуудын нэг. Ингэхдээ ямар замыг туулсан бэ гэхээр төр нь хувийн хэвшилдээ эдийн засгийн илүү эрх чөлөөг олгох замаар хөгжсөн. Ялангуяа Швейцарь, Герман улстай хамтран ажиллаж, хурдан хөгжилд хүрсэн гэж хэлж болно.

Монгол Словени хооронд 30 хүрэхгүй сая ам.долларын худалдаа хийдэг. Үүнийг хангалтгүй гэж үзээд, нэмэгдүүлэхийг хүсэж байгаа юм. Үүнээс 18 сая ам.доллар орчим нь эмийн бизнес. Гэтэл энэ улс өөрөө инноваци, шинэ технологийн салбар руу анхаарч байна. Тиймээс энэ тал дээр хоёр улсын танхим хамтарч ажиллах ёстой гэж үзэж байна.

Дэлхий даяар хиймэл оюун ухааны ажилтантай болохыг зорьж байгаа энэ үед хүний нөөцөө хиймэл оюун ухаан ашиглаж шийдэж байгаа руу анхаарах нь зүйтэй. Өөр нэг зүйл нь Словени улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувийг инноваци, шинэ технологийн судалгааг санхүүжүүлэхэд зарцуулахаар шийдсэн бөгөөд энэ судалгаагаа хувийн хэвшлээр дамжуулан хийхээр ажиллаж байна гэж байна.

Словени улс Монгол Улсад боломж олгоод албан буюу ногоон пасспортыг визгүй зорчих боломжоор хангаж өгсөн. Монгол Улсын топ 100 компанийн дээд гурван удирдлагад нь ногоон пасспорт олгож, бизнесийн харилцаагаа өргөжүүлэх боломжийг нээсэн.

May be an image of 5 people

May be an image of 6 people

May be an image of 6 people

May be an image of 8 people and text
May be an image of 1 person, dais and text
May be an image of 1 person and text
May be an image of 4 people and dais
May be an image of 4 people
May be an image of 6 people and dais
May be an image of 2 people, dais and text
May be an image of 10 people, dais and text
May be an image of 1 person, dais and text

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу