Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт эхэллээ. Энэхүү чуулга уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ-тай хамтран Улаанбаатар хотноо наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус чуулга уулзалтаар Монгол Улс дэлхийн тавцанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санал санаачилга, үйл ажиллагаагаа дахин нотолж буй хэрэг бөгөөд олон улс орны төр, засгийн, олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг эмэгтэй манлайлагчдыг нэгтгэн жендэрийн тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж, шилдэг туршлагыг солилцох индэр болгохыг зорьж буй юм.

Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, 2025 онд тэмдэглэх “Бээжин+30” болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоолын 25 жилийн ойн бэлтгэлийг хангаж буй энэ үед Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж буй нь онцлог билээ.

Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн адил даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, шударга, энэрэнгүй нийгмийг цогцлооход эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.

Дэлхийн улс орнуудын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хугацааны талаас илүү хувь нь өнгөрөөд байхад жендерийн эрх тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.

Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой болохыг ОУВС-гийн судалгаанд дурджээ.

Чуулга уулзалтын “Ногоон ирээдүйн төлөө” сэдэв нь дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг  шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг хангах чухал үүрэг гүйцэтгэнэ гэж зохион байгуулагчид мэдээлсэн.

Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт үндсэн хуралдаанаас гадна зургаан салбар хуралдаан, нээлт, хаалт гэсэн хэсгээс бүрдэж буй юм. Үүнд:

    • Байгаль орчны үйл ажиллагааг эрчимжүүлж буй эмэгтэй удирдагчид (НҮБ-ын Эмэгтэйчүүд, UNEP)
    • Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг (ХХААБ, ОУХМ, ДЭМБ)
    • Жендэрийн тэгш эдийн засаг (НҮБХХ)
    • Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол, түүний үр нөлөө (ЮНИСЕФ, НҮБ-ын Хүн амын сан)
    • Спорт, урлаг, соёлын жендэрийн тэгш байдал (ЮНЕСКО)
    • Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүд (Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НҮБ-ын ESSCAP) багтжээ.

Энэхүү чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа үе үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн үйл хэргийг харуулсан “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдэх аж.

May be an image of 3 people, dais and text

Чуулга уулзалтаас салбар хуралдааны зөвлөмжүүдийг нэгтгэн төгсгөлийн баримт бичиг гаргах юм байна.

Энэхүү чуулга уулзалтад төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, сайд нар, олон улсын байгууллага, олон улсын ТББ-ын тэргүүн нар, НҮБ-ын сайн санааны Элчин сайд нар, бизнес, урлаг, тамирчид зэрэг бүхий л салбарын эмэгтэй удирдагчид оролцож байна.

"Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" эхэллээ

Дэлхийн хаана ч шударга, хүртээмжтэй, энх тайван, амар амгалан нийгмийг бий болгоход эмэгтэйчүүдийн эрх мэдэл, жендэрийн эрх тэгш байдал чухал. Нөгөөтэйгүүр, энэ нь 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтууд (SDGs)-ыг биелүүлэх гол хэсэг юм.

Монгол Улс уг чуулга уулзалтыг түнш орнууд, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ.

Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд 2030 он гэхэд дэлхийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг хангах, эрх мэдлийг нэмэгдүүлэхийг уриалж байна.

May be an image of 3 people and text

Бээжин хотноо 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас баталсан “Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-өөс хойш 29 жил болж байгаа ч хэрэгжилт хангалтгүй хэвээр байгаа аж.

Жендэрийн статистикийн мэдээгээр, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй томоохон сорилтуудын дунд шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна.

Жендэрийн тэгш байдалтай дэлхий ертөнцийг бий болгох нь гол зорилго бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд дэлхий нийтээрээ хамтран ажиллах үүрэг, хариуцлагатай юм. Уур амьсгалын өөрчлөлт, ядуурал зэрэг хамгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал зайлшгүй чухал гэдгийг дэлхий нийт ойлгох шаардлагатай юм.

"Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" эхэллээ

Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын дүрэм нь арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхахгүйгээр хүн бүрийн эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэж, дэмжих үүрэгтэй. Цаашилбал, НҮБ байгуулагдсаны дараахан Эмэгтэйчүүдийн эрх зүйн байдлын комиссыг байгуулсан нь НҮБ энэ чиглэлээр манлайлж, анхдагч байсны нэг илрэл юм.

Монгол Улс үндэстний хувьд хүний ​​эрх, эрх чөлөө, шударга ёс, жендэрийн тэгш байдлыг улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн хүрээнд хөхиүлэн дэмжих үүргийг Үндсэн хуульдаа тусгаж ирсэн.

Иймд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, жендэрийн тэгш байдал, цаг уурын асуудалд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлэх зорилгоор Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газраас санал тавьсны дагуу Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

May be an image of 1 person and dais

May be an image of 3 people, newsroom, dais and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 1 person and text

May be an image of 3 people, dais and text

May be an image of 1 person, dais and text

May be an image of 3 people and text

May be an image of 5 people and text

May be an image of 7 people and text

May be an image of 3 people, dais and text

May be an image of 4 people

May be an image of 4 people, people smiling, glasses and text

May be an image of 3 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 3 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 5 people, clarinet and text

May be an image of 3 people and text

May be an image of 8 people and text

May be an image of 2 people

May be an image of 5 people and text

May be an image of 4 people, headscarf, dais and text

May be an image of 7 people

May be an image of 5 people and text

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу