Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4400 гаруй иргэн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй бол тус улсын 1800 орчим иргэн Монгол Улсад албан ёсоор оршин сууж байгаа ажээ.

БНСУ-д албан бусаар 52-55 мянга орчим Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий аж. Монгол Улс 2004-2023 онд БНСУ руу нийт 37323 иргэнээ ажиллах хүчнээр илгээжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр (2024.08.21) БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзах үеэр харилцан хөдөлмөр эрхэлж байгаа хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх нь аль аль талдаа хэрэгцээ шаардлагатай байгааг онцлон ярилцжээ.

May be an image of 1 person and text

Салбарын сайд хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн үндсэн дөрвөн бодлогын нэг нь хүний хөгжил. Бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын баталгааг ханган, ирэх дөрвөн жилд хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлахыг зорьж байна.

Мөн Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2 хувь нь хуримтлалын нэгдсэн данс руу шилжих тогтолцоо руу шилжсэн  гэж танилцуулжээ.

Монгол Улсын Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай 2004 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүчинтэй хугацаа дуусгавар болж буй.

Тэрбээр үүнтэй холбогдуулан шинэчлэн байгуулах, манай улсын ажилчдын ур чадварыг гэрчилгээжүүлж, баталгаажуулдаг, богино хугацааны сургалтад хамруулах талаар хүсэлт тавьсан байна.

May be an image of 3 people, dais, the Oval Office and text

Элчин сайд Чой Жин Вон Монгол Улсын Засгийн газраас хүний хөгжлийг чухалчилж, гэр бүлд онцгойлон анхаарал хандуулж байгаад талархан хоёр улсын иргэд харилцан хөдөлмөр эрхэлж байгаа энэ үед тэдний нийгмийн баталгааг хангахад анхаарал хандуулах нь чухал хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.

May be an image of 2 people, newsroom and text

Тэд Монгол Улсад олгогддог хөдөлмөрийн квотыг бүрэн ашиглах, иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах, албан бусаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхаарч, хамтран ажиллах талаар ярилцсан байна.

May be an image of 2 people and text

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу