Засгийн газраас хэрэгжүүлж буй Шувуу ажиллагааны хүрээнд сайд асан Т.Бадамжунайг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-нд Филиппин улсаас авч ирсэн билээ. Түүнийг Улаанбаатар хотод авч ирсэн даруйдаа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаанд саатуулсан бөгөөд эл хугацаа өнөөдөр 10:55 цагт дуусах байсан юм.

Тэгвэл прокуророос түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, Т.Бадамжунайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ. 

Энэ талаар шүүхээс дараах тайлбарыг гаргалаа. 

Тайлбарт “Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунай нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр түүнийг яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв” гэжээ.

УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан, Улаанбаатар хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайтай холбоотой нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

1 сэтгэгдэл

  1. Гэр орноор нь оруулаад үр хүүхэд ач зээтэй нь уулзуулаад эхнэртэй нь ганц хонуулчихгүй яасан хүн муутай гарууд вэ?Энэ өвгөн бяд хоёр хаашаа заылахын монголыхоо агаарыг шуухитнан үнэрлээл алаг нүдэнд нь нулимс цийлэлзээд сэтгэл зүрхэндээ маш том гуниг харуусал айдас тээгээд л гүй ээ хөөрхий тэр залуусаас хоцрохгүй алхаж явна лэ.Тэр хоёр залуу зүйрлүүлэх аавгүй өвөөгүй улс уу?хурдан алхаж яваагий нь харахаар сэтгэл шулууджээ гэж ойлгосон нас нь хэд билээ филлипин улсад өвс будаахнаар голоо зогоож ядарч турж жижигхээн болцорсон байсаан хөөрхий. Жунай чи бид хоёр адилхан өгөрч яваа хожуулууд шоронгийн ая дөахгүй шүү бодолтой байгаарай бүх хамтрагч нараа ханартал нь татаад хамт уна чи ганцаараа цуслаагүй хүний газар олох жил нуугдаад ёстой алингаа алдлаашт.Цаад хэрэг хам одоогоор бол шорон гал хамууд чинь наанаа байж бай гээд байсан биз үхсэн бол яана жинхэнэ бысда болох нь ойлгомжтой.Ийм муухай хүн чанаргүй үмхийрсэн алнууд чамаар үндсэндээ туг тахичихлаа чи хамгийн гол нь эх орондоо биш алс хол байлаа даа.Чиний хүчин зүтгэж хамт бужигнаж идэж ууж хулгайлж хүүхэндэж явсан намын чинь нөхдүүдэд эрх мэдэл хөзөр байна одоо арьсаа бод чиний намын чинь харьяа АТГ чамайг өнөөдөр ганц худгийн хөгшин нинжа болголоо .Ацнуудад эргээд хариугий нь барь бүгдийг нь илчил тэглээ гээд чи муу хүн болохгүй энэ нь монголын ард түмэнд хэрэгтэй танай энэ лаларын нам ээлжит сонгуулиар эргэсэн гошногоны муудсан үзүүр болноо гөр гөр бысда

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу