Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ) руу аяллын журмаар виз мэдүүлэхэд материалыг нь 60 хоног шалгадаг байсан. Уг хугацааг 40 хоног болгож, богиносгож буй ажээ. 

Тодруулбал, БНСУ-ын ЭСЯ-ны Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага болох “Дидо” төвөөс “2024 оны наймдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн богино хугацааны аялал болон олон удаагийн виз, мөн F1, F2, F3 ангиллын визний шалгагдах хугацаа 60 хоногоос 40 хоног болж өөрчлөгдлөө” хэмээн мэдээлсэн байна. 

Визний материал шалгах хугацаа ангилал тус бүрээр ялгаатай байдаг. Тодруулбал,

    • Эмчилгээ, визний зөвшөөрлийн код: 7 хоног
    • Байгууллагын урилга: 30 хоног
    • Сургалтын виз: 20 хоног
    • *Байгууллагын урилгатай тохиолдолд тухайн арга хэмжээ болох хугацаанаас хамаар ч хариу олгох хугацаа өөр байх боломжтой.
    • Богино хугацааны аялал болон олон удаагийн виз, F-1, F-2, F-3 ангиллын виз: 60 хоног (Өнөөдрөөс 40 хоног болж байна)
    • Гэрлэлт цагаачлал F-6 ангиллын виз: 80 хоногоос дээш байдаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 4400 гаруй иргэн Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарч буй бол тус улсын 1800 орчим иргэн Монгол Улсад албан ёсоор оршин сууж байгаа ажээ.

Харин БНСУ-д албан бусаар 52-55 мянга орчим монгол иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу