Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дроныг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор ШУТИС, Токиогийн их сургууль болон “Ньюком” группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлснээр, Монгол Улс дроны тусламжтайгаар 2023 оны арваннэгдүгээр сард Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн гаднаас Амгалан дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд 4.95 км зайд 2.2кг буюу найман нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг 12.5 минутын дотор амжилттай тээвэрлэсэн байна.

Иймд талууд цаашид дрон ашиглан, аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчийн гарт цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх талаар санал солилцжээ.

May be an image of 3 people, newsroom and text

Ц.Баатархүү сайд талуудын саналыг хүлээн авч, ажлын хэсэг гарган, нарийвчилсан судалгаа хийх, хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлжээ.

May be an image of 2 people and people studying

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу