Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд 6-8 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар мэдээлж буй.

Гэвч дэлхийн болон бүсийн эдийн засагт үүсээд буй тодорхой бус байдлаас шалтгаалсан уул уурхайн голлох бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, хөрш орнуудыг хамарсан геополитикийн хүндрэлтэй асуудлууд Монгол Улсад орох хөрөнгийн урсгал, гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах, уул уурхайн гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт болон үнэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулсан.

Өдгөө УИХ 2024 оны төсвийн тодотголын төсөл, түүнийг дагалдуулан өргөн мэдүүлсэн “но”-той бөгөөд ноцтой олон төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан эдийн засагчид өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна.

Урбанек” Б.Лхагважав барилгын салбарыг УЛС ТӨРИЙН ТАЛБАР болгож эхэлжээ » Setguul.mnЭдийн засагч, эрх зүйч, доктор Б.Лхагважав хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Л.Оюун-Эрдэнийн гаргаж ирж, яриад байгаа төсөлд төсвийн хөрөнгө оруулалт 12 хувийг нь хангана гэж байна. Бусад 80 гаруй хувийг нь гаднаас буюу мөнгө хэвлэх гэж байна. Хэрвээ мөнгө хэвлэх л юм бол үүнийг жирийн иргэн, аж ахуйн нэгж үүрээд дуусдаг.

Жишээлбэл, ковидын үеийн 8 их наядын алдагдлыг мөнгө хэвлэж л хаасан. Дараа нь яасан төгрөгийн ханш 60 хувь унасан чинь хэн хариуцсан юм бэ. Хэн ч хариуцаагүй. Иймэрхүү асуудлуудыг сөрөг хүчин болсон нэртэй 50-60 хүн уг нь хараад, хянаад, өнгөрсөн найман жилээр нь дүгнэлт хийгээд явахгүй бол төсвийн тодотгол нэрээр өөрсдийгөө аргацаах, дээрээс нь хяналтгүй мөнгө зарцуулах, жижгүүдээ өвөртөө хийсэн гэдгээрээ дураараа авирлах үйл явц хязгааргүй эхэлж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

С.Дэмбэрэл: ЖДҮ хөгжүүлэх санг яамны мэдлээс гаргах ёстой | News.MNМонгол Улсын гавьяат эдийн засагч С.Дэмбэрэл цахим хуудсаараа дамжуулан “Эдийн засгийн асуудал хариуцдаг сайд нь өөдрөгийн туйл болоод яваа сурагтай. Эдийн засгийн дүн шинжилгээ энэ тэр уншдаг, ойлгодог эсэх нь ч эргэлзээтэй. Муу хэлүүлдэг Хүрэлбаатар бас нэг юм бувтнаад байдаг байсан юм, уул нь…

2024 оны эхний хоёр улирлын эдийн засгийн өсөлт, байдлыг судаллаа. Эдийн засгийн өсөлт буурч, оны төгсгөлд 7-8 хувь биш, 4-5 хувь өсөлт гарвал их юм болохоор байна. Гадаад орчин муудвал энэ өсөлтөд ч хүрэхгүй нь.

Гадаад цэвэр эрэлт буурч, нийт дотоод эрэлтээр л өсөлтөө хангаж. Эдийн засагт агшилт айсуй нөхцөлд төсвийн зардлыг хэт тэлснээр тогтворжиж буй инфляцыг өдөөх потенциал аюул байсаар байна. Хэдий хэрэглээний үнийн индекс 6 хувь орчимд буй ч ДНБ дефлаторын өсөлт өндөр байгаа нь инфляцын дарамт нэмэгдсээр буйг харуулж байна.

Экспортын үнийн бууралт үргэлжилж, худалдааны нөхцлийн индекс муудсан хэвээр, гол экспортын бүтээгдэхүүн болох нүүрсний эрэлт, үнэ буурч буй нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд байхгүй болох эрсдэлтэй” гэж бичжээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Энэ хэдээс нааштай ЭЗ харагдахгүй ээ.Худлаа тоо яриад цаанаа бол хувааж идээд л цаг авнаа.Шудрага ЭЗ алга бнаа.Жавхлан ч.Хүрэлбаатар ч ялгаа байхгүй адилхан даа.Нээх л нүүрсээр орлого хийсэн хүмүүс.Үйлдварлэл үндэсний баялаг ЭЗ т өсөлт гаргана уу гэхээс бэлэн баялаг гаргаж өссөн гэж яриад яах вэ.Ингээд л 4 жил дуусна.Бүтэж бхвөйгаа юм алга.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу