Боловсрол шинжлэх ухааны яамнаас Боловсролын зээлийн сангийн талаар мэдээлэл хүргэж байна. (2023.04.07)

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “1997 оноос хойш Боловсролын зээлийн сан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ давхардсан тоогоор,

  1. 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан. Үүнд 1 их наяд 638 тэрбум төгрөг энэ зориулалтаар зарцуулагдсан.
  2. Дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169,641 оюутан авсан. Үүнд 40 тэрбум төгрөг зарцуулагдсан.
  3. Оюутны хөгжлийн зээлийг 53,592 суралцагч авсан. Үүнд 78 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Гадаадад улсад магистр, докторын чиглэлээр 1867 оюутан суралцсан. Үүнээс:

  • Одоо зээлээ төлж байгаа – 34
  • Одоо суралцаж байгаа – 39
  • Гэрээгээ цуцалж, зээлээ төлсөн – 40
  • Гэрээний үүргээ биелүүлээгүй – 230
  • Гэрээ хэрэгжиж байгаа – 634
  • Чөлөөлөлтөд хамрагдсан – 890 хүн байна” гэж хэлээд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөөгүй 230 хүний нэрийг ил болгож буй талаар мэдээлэв. Одоогийн байдлаар зээлээ төлөөгүй нэр бүхий 230 суралцагчийн 7 суралцагч нь 71 мянган ам.доллар буюу 250 сая төгрөгийн эргэн төлөлт хийжээ. 

Эдгээр хүмүүсийн нэрийг тун удахгүй танилцуулах болно. 


Сануулахад, Боловсролын зээлийн сангаас зээл авч, гадаадад суралцсан хүмүүсийн нэрийг өнгөрөгч гуравдугаар сарын 22-нд ил болгосон билээ. Энэ үеэр зээл авсан хүмүүс дунд гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зээлээ эргэн төлөөгүй 230 хүн байгаа бөгөөд үүний улмаас зээлийн санд 27 тэрбум төгрөгийн хохирол үүсэх эрсдэлтэй байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн юм. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу