Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилсан Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.

Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байгаа юм.

Монгол Улсад төрийн айлчлал хийсэн Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа билээ.

Мөн Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын тэргүүн хатагтай болон Швейцар, Беларусь, Узбекистан, БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Франц, Австрали, Турк, Куба, ИБУИНХУ болон Олон улсын улаан загалмайн холбоо зэрэг байгууллагын өндөр албан тушаалтнууд анхдугаар чуулга уулзалтын эрхэм зочдоор уригджээ.

Чуулга уулзалтын эхний өдөр дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн хэлсэн үгээс хүргэж байна.

“АМАР АМГАЛАН, НОГООН ИРЭЭДҮЙ РҮҮ ЗОРИГТОЙГООР ХАМТРАН АЖИЛЛАЦГААЯ”

May be an image of 1 person

Бүгд Найрамдах Словени улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч НАТАША ПИРЦ МУСАР: 

-Манай улсад саяхан нэг судалгаа хийгдэж, 50 мянга гаруй сурагчаас “Эмэгтэйчүүд улс төрд манлайлж чадах уу?” хэмээн асуухад, хөвгүүдийн 48 хувь нь “Үгүй” гэж хариулсан байна. Энэ хариулт буруу гэдгийг нотлохын тулд би энд ирсэн. Эрхэм зочид, манлайлагч эмэгтэйчүүд болон хүний эрхийн төлөө, бусдын сайн сайхны төлөө тэмцэгч нөхөддөө талархлаа илэрхийлье.

Бидэнд эмэгтэйчүүдийн манлайллын түүх маш их хэрэгтэй байна. Манай улсад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд 7 хувь байсан бол өнөөдөр 35 хувь болсон, мөн манай ДНБ 7000 байсан бол өнөөдөр 40 мянга гаруй болсон. Эдгээр статистик нь охид, эмэгтэйчүүдийг улс төр, эдийн засгийн шийдвэр гаргах түвшинд тэгш оролцуулж, хөдөлмөрлөх эрхийг нь хангаснаар гарч буй дэвшил юм.

Манай улс энэ амжилтад хүрэхэд амар байгаагүй. Нэгэн жишээ хэлэхэд, жендэрийн тэгш бус байдлыг арилгах аливаа үйл ажиллагаа явуулахдаа хэрэгцээнд нь тохирсон арга хэмжээ авах тухай юм. Энгийнээр хэлбэл, хүн бүрт гутал авч өгөхөөр болбол хөлийнх нь хэмжээнд таарсан гутал авч өгнө гэсэн үг.

Өөр нэгэн зүйлийг та бүхний анхааралд онцлох хүсэлтэй байна. Словени улсад сүүлийн жилүүдэд 2.5 градус дулаарсан, энэ зүгээр нэг статистик бус, сүйрлийн харанга дэлдэж байгаа хэрэг. Ганц гариг дэлхийтэй та бидний хувьд улс орнууд өөр хоорондоо шүтэн барилдлагатай нь улам бүр мэдрэгдэж байна.

Сири, Судан, Украин улсад болж байгаа хүний эрхийн эсрэг үйл ажиллагааг манай улс эрс эсэргүүцэж байна. Дэлхийн өнцөг буланд охид хүсээгүй гэрлэлтэд богцлогдож, бэлгийн мөлжлөгөд өртөж байгааг бид эсэргүүцдэг.

Дэлхийн Европын улс 21 гишүүн оронтой хирнээ 3-хан эмэгтэй тэргүүнтэй, дэлхийн 193 улс орон НҮБ-д бүртгэлтэй, гэхдээ тэдний 17-хон улс орон эмэгтэй төрийн тэргүүнтэй байна. Дэлхийн 55 улс орон буун дуутай байна. Дэлхийн 212 улс орны тэргүүн нар гараг дэлхий дээр амьдарч байгаа 8 тэрбум хүнийг тайван, жаргалтай амьдрахад үйлчлэх ёстой шүү дээ.

Амар тайван, ногоон ирээдүйн төлөө зоригтойгоор хамтран ажиллацгаая.

“КИРГИЗ УЛСЫН ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЭГНЭЭНД ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ БИЙ”

May be an image of 5 people and text

Киргиз улсын Тэргүүн хатагтай АЙГҮЛ ЖАПАРОВА: 

-“Ногоон ирээдүйн төлөө” уриатай Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд урьсанд баярлалаа. Энэхүү хурлыг дээд хэмжээнд зохион байгуулж байгаа нь бидний жендэрийн эрх тэгш байдлыг хангах хамтын зорилгод өндөр ач холбогдолтой юм.

Киргиз улсын хувьд хөгжлийн стратегийн тэргүүлэх эгнээнд жендэрийн эрх тэгш байдал бий бөгөөд 2022-2026 онд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Киргиз улс Ногоон хөгжлийн хөтөлбөрийг 2017 онд баталсан. Үүнийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгааг дуулгахад таатай байна.

Байгаль орчны холбогдолтой санал санаачилгыг эмэгтэйчүүд идэвхийлэн гаргаж, өрхийн эрчим хүчний дадал, хог хаягдлын менежментэд тодорхой ахиц гарган, гэр бүл төдийгүй хөрш айл, ажлын хамт олондоо эерэг нөлөөлж, нийгэмд өөрчлөлт авч ирж байна. Энэхүү чуулганы ажилд амжилт хүсье.

“ДЭЛХИЙН ИРЭЭДҮЙД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ ЮМ”

УИХ-ын гишүүн С.Оюун | News.MN

Уур амьсгалын Ногоон сангийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн захирал С.ОЮУН: 

Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллага болон Монголын лидер эмэгтэйчүүд цуглаж, ногоон ирээдүйн талаар ярилцахаас гадна тодорхой шийдлүүд гаргаад урагшлуулах нь чухал юм.

Дэлхийн ирээдүй ногоон шилжилтээс асар хамааралтай болж. Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, хэт их хэрэглээнээс үүдэж байна. Үүнд эмэгтэйчүүдийн манлайлал чухал юм.

Монголд зөвхөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам гэлтгүй ТББ, хувийн хэвшил хийж буй ажилдаа ногоон хөгжлийг заавал тусгах нь зүйтэй. Олон улсын байгууллага энэ зам руу буцалтгүй орсноор хамтран ажиллах боломжууд маш их болсон.

Байгаль орчин, эрчим хүч, барилга, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт ногоон хөгжлийн асуудлыг дунд нь шигтгээд явбал өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна утга учиртай хөгжил дэвшил бий болохыг чуулганаар ярьж байгаа нь талархууштай. Үүнийг шийдэхэд эмэгтэйчүүдийн оролцоо чухал юм.

Уур амьсгалын Ногоон сан хөгжиж буй 140 гаруй оронд ногоон төслийн санхүүжилтийг баталдаг. Төсөл хөтөлбөр боловсруулж батлах, хэрэгжүүлэхэд жендерийн өнцгийг заавал шитггэдэг. Яагаад гэвэл, уур амьсгалын өөрчлөлт, байгалийн доройтол эмэгтэйчүүдэд илүү сөргөөр нөлөөлдөг талтай. Иймд эмэгтэйчүүд рүү чиглэсэн төсөл хэрэгжүүлснээр тэдний өртөөд буй асуудлыг шийдэхэд заавал төлөвлөгөө гаргаж санхүүжилт авдаг.

Жишээ нь, Монголд хэрэгжиж буй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих ногоон төсөл гэхэд эмэгтэйчүүд манлайлсан, эсвэл эмэгтэй хүн олноор ажилладаг бол илүү дэмжлэг авахаас гадна зээлийн хүүг багасгах зэрэг бодлогоор квот тогтоож дэмждэг.

Энэ нь эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангахдаа бус тухайн хувийн хэвшил, үйлдвэр, салбарт эмэгтэйчүүд илүү их дэвшил авч ирнэ гэсэн үг юм. Асуудлыг шийдэхэд эрэгтэй, эмэгтэй хоёулаа оролцож байж зөв, тэнцвэртэй шийдвэр гаргана. Аль нэг нь илүү эсвэл дутуу гэж байгаа юм биш. Хоёр өнцгөөр харж байж зөв, дэвшилтэт тэнцвэртэй шийдвэр гарах юм.

“ЯДУУРЛЫГ УСТГАЖ, ХҮЧИРХИЙЛЭЛ ДАРАМТГҮЙ АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ҮР ӨГӨӨЖТЭЙ ЯРИА, ХЭЛЭЛЦЭЭ ӨРНҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА”

Interview with UNOG Director-General Tatiana Valovaya: We were prepared for the pandemic, but it will have financial consequences - UN Today

НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал ТАТЪЯНА ВАЛОВАЯ:

-Монгол Улсад хүрэлцэн ирж, дээд түвшний хуралд уригдан оролцож буйдаа баяртай байна. Ковидын дараах нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл хүн төрөлхтөн биднийг хэн, хаана амьдарч буйгаас үл хамааран хэнийг ч алгасалгүй сөрөг нөлөө авч ирж байна. Иймд дэлхий нийтээрээ хамтран ажиллах хэрэгцээ тулгарч, охид, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахад эрэгтэйчүүдээс мөн адил хүчин чармайлт шаардаж байна.

Одоогийн байдлаар 11 буюу Олон улсын байгууллагын ⅓-ийг эмэгтэйчүүд даргалж байна. Энэ нь олон улсын түвшинд эмэгтэйчүдийн манлайллыг бэхжүүлэхэд хувь нэмэр болон юм. Ядуурлыг устгаж, хүчирхийлэл дарамтгүй амьдрахын төлөө энэ чуулганд оролцогч бүр үр өгөөжтэй яриа хэлэлцээ өрнүүлэхийг уриалж байна.

Энэхүү форум нь шийдвэрлэх арга хэмжээ авахад ихээхэн түлхэц болно. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон ажил эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийг үл тэвчих орчин бүрдүүлэх, эдийн засгийн ухаалаг арга хэмжээ авах зэрэг олон шаардлагууд бий. Энэ бүгдийг бид Бээжин тунхаглалын дагуу тусгай хөтөлбөр гарган ажиллаж байна.

“ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ТӨВД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ БОЛСОН”

Amy Pope Makes History as First Woman Director General of IOM | International Organization for Migration

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дарга ЭМИ ПӨҮП:

-Одоогоос 100 жилийн өмнө МЭХ байгуулагдаж, өнөөг хүртэл охид, эмэгтэйчүүдийн тэгш байдлын төлөө ажиллаж байгаад баяр хүргэе.

Жендэрийн эрх тэгш байдал болон уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн бүх улс орны хувьд сорилт болж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хөгжлийн бодлогын төвд эмэгтэйчүүдийг тавих хэрэгтэй болсон.

Бид шилжилт хөдөлгөөний чиглэлээр ажилладаг хувьд цагаач эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудал, нүүж буй шалтгааныг арилгах, бууруулахыг улс орнуудад санал болгодог.

“МОНГОЛ УЛС ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ТҮВШИНГ НЭМЭГДҮҮЛЖ, 30 ХУВЬД ХҮРГЭСЭНД БАЯР ХҮРГЭЕ”

Introduced: María Fernanda Espinosa | Robert Bosch AcademyНҮБ-ын Ерөнхий ассамблейн МАРИА ФЕРНАНДА ЭСПИНОЗА ГАРСЕС:

-Жендэрийн эрх тэгш байдал бол зөвхөн тэгш эрхийн тухай бус энх тайван оршин амьдрах, нийгмийн шударга ёсны асуудал билээ.

Дэлхийн охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, тэгш эрхийн төлөө ахиц гаргах шаардлага тулгарч байгааг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хороо зарлаж байгаа.

Монгол Улс эмэгтэйчүүдийнхээ улс төрийн шийдвэр гаргах түвшинг нэмэгдүүлж, 30 хувьд хүргэсэнд Монголын эмэгтэйчүүдийн холбоонд баяр хүргэе.

Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэхийн тулд бид илүү сайн ойлголцолд хүрч, илүү сайн түншилж ажиллах хэрэгтэй байна. Энэхүү чуулганы үр дүнд бид хүн бүр, охид эмэгтэй бүр хүний эрхээ бүрэн эдлэх ижил зорилгын төлөө эв санаагаа нэгтгэх болно гэдэгт итгэлтэй байна.

“ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД 1 САЯ ГАРУЙ ЕВРОГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ, ФЕМИНИСТ ХӨДӨЛГӨӨН, БАЙГУУЛЛАГУУДЫГ ДЭМЖСЭН”

Премьер-министр Франции Элизабет Борн ушла в отставку | Аргументы и Факты

Франц улсын Хүний Эрхийн асуудал эрхэлсэн сайд ИЗАБЕЛЛЬ РОМ:

-2019 онд феминист эрхийн хөтөлбөр баталсан. Бид дэлхий даяар феминист хөдөлгөөнийг дэмжиж, өнгөрсөн жилүүдэд 1 сая гаруй еврогийн санхүүжилтээр тэдгээр байгууллагыг дэмжсэн. Энэ бүхэн нь охид, эмэгтэйчүүд боловсрол, мэргэжлээ дээшлүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй гэдэгт итгэж байна.

Ногоон ирээдүй гэдэг нь охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжиж, нөхөн үржихүйн эрхийг хангах замаар тэдэнд эрх тэгш амьдрах тэгш боломж олгох тухай юм.

“ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛД ӨРТӨЖ, ХҮНИЙ ЭРХЭЭ ЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ АСУУДАЛ ИХ БАЙНА”

Б.Оюунгэрэл: Хөдөөгийн эмнэлгүүдийг эмэгтэйчүүдийн үзлэгийн ортой болгоно

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.ОЮУНГЭРЭЛ:  

-Өнгөрсөн нэг зуун жилийн хугацаанд Монголын эмэгтэйчүүд эрчүүдийнхээ нэгэн адил сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж ирсэн. Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулиар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил улс төрд сонгох, сонгогдох эрхтэй болж, эмэгтэйчүүдийг боловсруулах, сургах тасаг нээж байсан түүхтэй.

Аж үйлдвэрийн 4 дүгээр шат технологийн дэвшил хурдацтай хөгжиж, та бид мэдээ мэдээллийг хаанаас ч олж авах боломжтой байна. Гэвч охид, эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхагдаж, хүний эрхээ эдэлж чадахгүй асуудал их байна. Энэ асуудалд бид хөвгүүд, эрэгтэйчүүдээ мөн адил хамруулж, анхаарах зүйтэй юм.

May be an image of 10 people

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу