Боловсрол шинжлэх ухааны яамнаас Боловсролын зээлийн сангийн талаар мэдээлэл хүргэж байна. (2023.04.07)

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангаас зээл аваад эргэн төлөөгүй 230 хүний зарим нь зээлээ төлж эхэлсэн талаар мэдээлсэн юм.

Тэрбээр “Одоогийн байдлаар зээлээ төлөөгүй нэр бүхий 230 суралцагчийн 7 нь 71 мянган ам.доллар буюу 250 сая төгрөгийг эргэн төлөөд байна. Тэгэхээр зээлийн санд үүсээд байгаа 27 тэрбумын эрсдлээс 250 сая төгрөг эргэн төлөгдсөн гэсэн үг. Ингэхдээ гурван суралцагч зээлээ бүрэн төлсөн. Дөрвөн суралцагч төлж эхэлсэн” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу