АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших саналыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөд буй Камала Харрис хэрвээ төрийн тэргүүнээр сонгогдвол “дарангуйлагчдыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн амалжээ.

Харрис Ардчилсан намын үндэсний их хурал дээр үг хэлэхдээ “Би Ким Жон Ун шиг Трампыг дэмждэг дарангуйлагчдыг хүлээн зөвшөөрөхгүй.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ОХУ, БНАСАУ, БНХАУ-ын удирдагчидтай сайн харилцаатай байсан. Түүний “гавьяа”-г Вашингтоны одоогийн эрх баригчид шүүмжилж байна” гэжээ.

Харрис АНУ-ын Ерөнхийлөгч болно гэдэгтээ итгэлтэй байгаа талаар RIA Nosovti” агентлаг мэдээлсэн байна. Тэрбээр Ардчилсан намын үндэсний их хурал дээр тавьсан илтгэлдээ “Хэрвээ би ирэх сонгуульд ялалт байгуулвал асуудалд эрүүл саруул ухаанаар ханддаг, практик удирдагч болно” гэж дурджээ.

Тэрбээр илтгэлээ “Би америкчуудаа нэгтгэсэн, удирддаг, сонсдог, бодитой, ажил хэрэгч, эрүүл саруул ухаантай ерөнхийлөгч байх болно” гэсэн үгээр өндөрлөсөн байна.

Нэмж дурдахад, Харрис Америкийн ард түмний төлөө “шүүхийн байрнаас Цагаан ордон хүртэл” үргэлж тэмцэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу