Шведийн Гётенбург хотод болж буй Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 91 настай дэлхийн рекорд эзэмшигч, Олон Улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа оролцож буй билээ. 

Тэрбээр 90-95 насны ангиллын 100, 200, 800 метрийн гүйлтэд тус тус түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлээд байсан бол 400, 1500 метр, гурвын харайлтын төрлүүдэд мөн түрүүлжээ. 

Ингэснээр тэрбээр Мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан алтан медаль хүртлээ. 

Түүнтэй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын өмнө, бэлтгэлийнх нь үеэр бид ярилцаж байсан билээ. Ярилцлагыг бүрэн эхээр ЭНД дарж уншина уу.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу