Кыргызстан улсын Чолпон-Ата хотод энэ сарын 21-нээс 26-ны өдрүүдэд туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 1982 оноос зохиогдсон уг тэмцээнд 36 орны 900 гаруй тамирчин оролцсон юм.
Монгол Улсаас Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, Хилчин спорт хорооны тамирчин дэд ахлагч Б.Баярсайхан 68 кг жинд цээжнээс өргөлт, огцом өргөлтийн төрөлд хос алт, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн тамирчин ахлагч Ц.Нансалмаа 58 кг жинд биатлон төрөлд мөнгөн медаль тус тус хүртлээ.
May be an image of 2 people and text
May be an image of 1 person and tree

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу