УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж буй. Эдгээрээс Тендерийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зарим гишүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, зарчмын зөрүүтэй санал гаргасан билээ.

Уг асуудлаар өнөөдөр (2024.08.26) УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар 2024 оны төсвийг дагалдуулан өргөн барьсан Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв” хэмээн цахим хуудастаа мэдээллээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу