Төв цэнгэлдэх хүрээлэнд реппер Цэцэгийн “Tsetse VS Bilgee” тоглолт есдүгээр сарын 7-ны өдөр болно. Уг тоглолтод реппер Цэцэ өөрийн бие даасан бүтээлүүд, бусад уран бүтээлчидтэй хамтарсан та бүхний сэтгэлд хоногшсон дуэт дуунаас бүрдсэн нийт 37 уран бүтээлээр сонсогчдодоо бэлэг барих юм.
Уг тоглолтын талаар олон нийтэд мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр (2024.08.26) боллоо. Уг хурлын үеэр “XMF 2024, Tsetse VS Bilgee” тоглолтын ерөнхий зохион байгуулагч Ж.Энхжаргалан хэлэхдээ, “Монголд байгаа хамгийн шинэ, орчин үеийн техник технологийг ашиглана.
Зохион байгуулалтын хувьд ч эрс сайжирсан гэдгийг хэлмээр байна. Өмнөх тоглолтуудаас чанар, дуугаралт, тайз, гэрлийн хувьд хамгийн онцгой, сайн тоглолт байх болно” гэдгийг онцолсон юм.
Мөн реппер Н.Цэцэнбилэг: “Энэ бол миний тайлан тоглолт байх болно. Энэ зун тоглогдсон тоглолтуудыг муулж байгаа юм биш, гэхдээ миний дуунууд олонд хүрсэн тэдэнд таалагддаг учраас тоглолтоо хамгийн сайн нь байлгах гэж маш их хичээлээ.
“Буян”-гийн Б.Жаргалсайхан ахаасаа техник хэрэгслийг нь авч ашиглаж байна. Дуугаралт зэрэг асуудалд огт санаа зовох хэрэггүй, хамгийн сайн нь байх болно гэдэгт итгэлтэй байна. Монголын хип хоп тоглолтын босгыг тогтоох болно” гэсэн юм.
Реппер Цэцэ (Н.Цэцэнбилэг)-гийн хувьд анх 2004 онд Vanquish хамтлагийг байгуулж Монголын хип хоп урлагт хөл тавьж 20 жилийн турш уран бүтээлээ туурвиж өөрийн гэсэн өнгө төрх, үзэл бодлыг энэ салбарт илэрхийлж буй уран бүтээлч юм.

Реппер Цэцэ тоглолтын үеэр үзэгчидрүү доллар цацав - Маргааш Лайв Тэрбээр нийт дөрвөн цомог, хоёр тоглолт хийж, бүрэн хэмжээний нэг кинонд гол дүрийг бүтээсэн юм.

ФОТО: Реппер Цэцэ-гийн "этгээд хачин тайзтай" тоглолт

Түүнчлэн:
    • 2008 онд “Миний пүүз” дуугаараа “UBS Music Video Awards” Олны таашаалд нийцсэн клип номинаци,
    • 2010 онд “Diss to 76” дуугаараа “Mongolian Music Video Awards” – “Шилдэг хип-хоп клип” номинаци,
    • 2013 онд “Цааш нь” дуугаараа “UBS Music Video
    • Awards” – “Шилдэг хип хоп клип” номинацид тус тус шалгарч байсан.
Сонсогч та бүхний сайн мэдэх “Хөгжим,”, “Найз”, “Бууз” “Миний пүүз”, “Хөөрхөн хөлийн хуруу”, “Сэгсэр”, “Алив ахдаа дансаа” гэх мэт олон хит дууг зохиож амилуулсан уран бүтээлч билээ.
“ХМF 2024” фестивалийн зочин артистуудын хувьд үзэгч, сонсогчдын сайн мэдэх олон арван хит дууг төрүүлсэн уран бүтээлчдээс гадна шинээр гарч буй залуу уран бүтээлчдийг дэмжиж, анх удаа фестивалийн тайзан дээр өөрийн уран бүтээлээ хүргэх боломжийг нээлттэй олгож байгаа нь фестивалийн бас нэгэн давуу тал юм.
Тоглолтод нийт 29 зочин уран бүтээлч, 2 DJ, 2 хөтлөгч, бүжигчдээр Aim4R Production ажиллаж байна.

May be an illustration of 2 people, trumpet and text

“Tsetse vs Bilgee” тоглолтод реппер Цэцэ-н өөрийн бие даасан бүтээлүүд, бусад уран бүтээлч нартай хамтарсан та бүхний сэтгэлд хоногшсон дуэт дуунуудаас бүрдсэн нийт 37 уран бүтээл дуулагдах болно.
Тайз дэлгэцийн хувьд дүрсний өндөр чанартай лед дэлгэцээр үзэгч та бүхэнд хамгийн чанартай тоглолтыг үзүүлэх, ба тоглолтын дуугаралтын хувьд Clair Brothers брэндийн хөгжмийн системийг суурилуулж байгаа бөгөөд Монголын хамгийн хүчирхэг дуугаралттай хөгжмийн системээр Фестивалийн шаардлагад нийцсэн дуугаралтыг та бүхэнд сонордуулах болно.
Энэ жилийн XMF, Tsetse vs Bilgee тоглолт Zero Waste гэсэн уриатайгаар зохиогдож байгаа юм. Zero Waste аяны хүрээнд гурван компанит ажлыг зохион байгуулсан.
Үүнд:
    1. Байгаль орчноо хайрлан хамгаалах өдөрлөг буюу Богд уулын дугуй цагаан алхалтын замын бохирдлыг цэвэрлэж, дугуй цагаан алхалтын хэсгийн доор байрлах “Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд тарьсан 3000ш модноос өнгөрсөн жил 500ш модны арчилгааг хийж, бордоогоор услах ажлыг хийж гүйцэтгэсэн.
    1. Залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх урлагийн боловсролыг дэмжих, дуулах ур чадварын нэмэгдүүлэх зорилготойгоор OPEN MIC эвентийг зохион байгуулсан.
    2. “Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг”-ийг зохион байгуулж нийт 6,5 тонн хувцсыг цуглуулж Veloo Foundation төрийн бус байгууллагад хүлээлгэн өгч нийгмийн зорилтот бүлгийн иргэдэд хандивлах ажлыг хийсэн.

May be an image of 15 people, car and text

Тоглолтын тасалбарын хувьд энгийн тасалбар 69000 төгрөг, VIP тасалбар 550.000 төгрөг, fan zone тасалбар 109,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.

May be an image of 2 people and text

Тоглолт 2024 оны есдүгээр сарын 7-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох ба хаалга 14 цагт нээгдэх болно.

Тоглолтын хамтран ажиллагч байгууллагын хувьд IXBET Mongolia, BRB Agency, TERRA Mongolia,

OKF Mongolia, SnowPlus Mongolia Exclusive, TDB Securities SC нар ажиллаж байна.

Тасалбар авах холбоос:
Boxoffice: https://boxoffice.mn/event/tsetse-09-07
Shoppy: https://shoppy.mn/products/xmf-2024
Ticket: https://www.ticket.mn/event/2225
Лавлах утас: 9702-6767
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу