“Forbes”-т мэдээлснээр, “Apple” компани есдүгээр сарын 9-ний Даваа гарагт Номхон далайн цагаар 10.00 цагт “Cupertino” төв дэх Стив Жобсын театрт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулах төлөвтэй байгаа аж. Тус компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах огноог өчигдөр (2024.08.26)-ийн байдлаар хараахан баталгаажуулаагүй байжээ.

Зарим эх сурвалжид мэдээлснээр, “Apple” компани ирэх есдүгээр сарын 10-нд энэ оны хамгийн том нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, iPhone, Apple Watch болон AirPods бүтээгдэхүүнүүдээ танилцуулаад, 20-нд худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Тэд Iphone 16 утсандаа AI технологийн дэвшлийг шингээсэн байна. Энэ чиглэлээр технологийн салбарт “Samsung” зэрэг компаниуд хүчтэй өрсөлдөж буй юм.

Screenshot 2024-08-26 at 17.06.02

“Apple”-ийн Хятад дахь борлуулалт гуравдугаар улиралд 6.5 хувиар буурчээ. Энэ нь 2.4 хувиар буурна гэсэн таамаглалаас ч дор үзүүлэлт болсон байна. Иймд “Apple” компани энэхүү танилцуулгын үеэр хиймэл оюун ухааны технологид түшиглэн, худалдан авагчдыг татна хэмээн найдаж буй аж.

“Forbes”-т мэдээлснээр, “Apple” компани хэзээ ч Даваа гаригт iPhone гар утсаа танилцуулж байгаагүй бөгөөд 2007 оны нэгдүгээр сарын 9-ний Мягмар гарагт анхны iPhone утсаа танилцуулж байжээ.

“iPhone 16”-ийн үнэ 799 ам.доллароос эхлэх бол iPhone 16 Pro загварын үнэ 100 ам.доллароор нэмэгдэх магадлалтай аж. Өөрөөр хэлбэл, Pro загварын үнэ эхний үнийг 1099 ам.доллар болгож өсгөж магадгүй юм байна.

Эх сурвалж: FORBES
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу