Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдэж, гал түймэрт 13 настай хүүхэд өртөж, амиа алджээ. Тодруулбал, онцгой байдлын газарт өнгөрсөн шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт 13 настай хүүхэд өртөж нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна. 

Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулав.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу