Япон Улсын Шизүока мужид сурагч солилцооны тав хоногийн хөтөлбөрт хамрагдах сурагчдын сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Оролцогчид тавигдах шаардлага:
    • Монгол Улсын иргэн;
    • Ерөнхий боловсролын сургуулийн 10-12-р ангийн сурагч;
    • 16-18 настай;
    • Өмнө нь Япон Улсад зорчиж байгаагүй байх.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
    • Гадаад паспортын хуулбар
    • Эсээ
Эсээнд тавигдах шаардлага:
    • 400 үгэнд багтаах;
    • Сонгосон сэдвийн хүрээнд бичих;
    • Өөрийн байр суурь, санаагаа товч, тодорхой, ойлгомжтой илэрхийлэх;
    • Баримт, нотолгоо, жишээ ашиглах;
    • Ашигласан ном, зохиол, эх сурвалжаа дурдах.
Эсээний сэдэв:
    • Дэлхийн иргэн гэж миний бодлоор
    • Зайны сургалтад хамрагдсан миний туршлага
    • Уур амьсгалын өөрчлөлт манай сургуульд
    • Хэрвээ шидтэн байсан бол сургуулиасаа халмаар санагддаг соёлууд
    • Ирээдүйн тухай миний бодол
Дээр дурдсан баримт бичгүүдийг холбоо барих утасны дугаарын хамт 2024 оны 8 дугаар сарын 30-ны дотор vice@all4education.mn мэйл хаяг руу илгээнэ.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу