Улсын арслан Э.Оюунболд энэ сарын 10-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын биед халдсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, түүнд хариуцлага тооцжээ.

Тодруулбал, тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Хан-Уул дүүрэгт байрлах “Их наяд” худалдааны төвийн ойролцоо бусдын биед халдсан байна. Хохирогч болох 19 настай иргэн хуулийн байгууллагад ханджээ.

Түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан бол бусдын биед халдсан үйлдлийг нь цагдаагийн байгууллага шалгаж буй аж.

Зөрчлийн тухай хуулийн 14.5.1-д “Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан байдаг.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу