Их Британийн шинжээч Александр Меркурис YouTube суваг дахь өөрийн блогтоо Оросын цохилт Украины эрчим хүчний системд ихээхэн хохирол учруулсан талаар бичжээ. Тэрбээр “ОХУ-ын энэ удаагийн халдлага Украины бүх цэрэг, эрчим хүчний системд асар их хохирол учрууллаа” гэж хэлсэн байна.

Меркурис энэ нь зөвхөн эхлэл байж болзошгүй бөгөөд тун удахгүй ОХУ-ын талаас дахин цохилтууд өгч магадгүйг анхааруулжээ.

Оросын зэвсэгт хүчин өнгөрсөн Даваа гарагт Украины батлан ​​хамгаалахын аж үйлдвэрийн байгууламжуудад томоохон хэмжээний цохилт өгсөн.

Оросыг дэмжигч Сергей Лебедев “РИА Новости” агентлагт өөрийн зэвсэгт нөхдийнхөө талаар ярихдаа “Цэргийн бай болон эрчим хүчний салбарын дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгч байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу