XVII дахь удаагийн паралимпын наадам Парис хотноо өнөөдөр (2024.08.28) албан ёсоор эхэлнэ. Нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар 28-наас 29-ныг шилжих шөнийн 02:00 цагаас эхлэх хуваарьтай байна. Улмаар есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилж, 184 орны 4400 орчим тамирчин 22 спортын төрлөөр 549 медалийн төлөө өрсөлдөх юм.

Харин Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцоно.

Тодруулбал,

Байт харваа:

  • Д.Сэлэнгэ
  • Б.Оюун-Эрдэнэ

Хөнгөн атлетик:

  • П.Энхманлай (Тэргэнцэртэй уралдах 100 метрийн зай)
  • Ц.Баттулга (Бөөрөнцөг түлхэлт)

Жүдо:

  • Б.Баттөгс (Эрэгтэй, 90 кг)
  • Д.Ганбат (Эрэгтэй, +90 кг)
  • Т.Сувд-Эрдэнэ (Эмэгтэй, 48 кг)
  • Л.Туруунаа (Эмэгтэй, 70 кг)

Поуэрлифтинг:

  • Э.Содномпилжээ (Эрэгтэй, -107 кг)

Таеквондо:

  • Г.Болор-Эрдэнэ (Эрэгтэй, 63 кг)
  • У.Сүрэнжав (Эмэгтэй, 52 кг)

Усанд сэлэлт:

  • Х.Номуун (Эмэгтэй, 50, 400 метрийн чөлөөт сэлэлт) нар оролцоно.

Сонирхуулахад, Монголын багийн тугчаар паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ , байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу