Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн (2024.08.28) хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар,

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,
  • Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл,
  • Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар,
  • Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаар зэрэг 19 асуудлыг хэлэлцэж болон танилцахаар төлөвлөжээ.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу