Засгийн газар өнөөдрийн (2024.08.28) ээлжит хуралдаанаар 19 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй талаар мэдээлсэн билээ. Хуралдаан хараахан дуусаагүй байгаа ч энэ долоо хоногт дахин ээлжит бусаар хуралдахаар шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Засгийн газар энэ долоо хоногт багтаан ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төслийг хэлэлцэхээр болжээ. Улмаар УИХ-д өргөн барихаасаа өмнө олон нийтэд танилцуулах аж.

Өнөөдрийн хуралдаанаар,

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
  • 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай,
  • Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төсөл,
  • Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцын талаар,
  • Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны талаар зэрэг 19 асуудлыг хэлэлцэж болон танилцахаар төлөвлөөд байгаа юм. 

Хуралдаанаас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу