Боловсролын сайд П.Наранбаяр суралцагчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, цэцэрлэг болон сургуулийн орчинд аливаа хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх 12 заалт зөвлөмжийг Боловсролын ерөнхий газарт хүргүүлжээ.

Зөвлөмжид, хичээлийн эхний долоо хоногт сурагчдыг дасан зохицоход нь тусалж, айдас түгшүүрт автахаас сэргийлэх талаар тусгасан байна. Мөн сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлтэд өртөхөөс сэргийлж, тэдний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарахыг зөвлөжээ. 

“Аюулгүйн зураглал” буюу хүүхэд гэмтэж, бэртэж болзошгүй хэсэг, гэрэлтүүлэггүй, камергүй хороо, гудамжийг газрын зураглалд тэмдэглэж, сэрэмжлүүлэг өгөх, тухайн орчныг засаж сайжруулах зөвлөгөөг өгсөн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу