Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Э.Түвшинчулууны мэдээлснээр, эрчим хүчний салбар цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тариф бодит өртөгтөө хүрэхгүй байгаагаас 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа аж.

Үүний зэрэгцээ төвийн бүсийн дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байгаа гурван нүүрсний уурхайн алдагдал 81 тэрбум төгрөг байх нь. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 2023 онд 1636 МВт хүрч 11 хувиар өсчээ.

Улсын хэмжээнд ОХУ-аас 938 сая кВт.ц, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт.ц нийт 2.4 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авсан бол импортын цахилгааны төлбөрт 2023 онд 197 сая ам.доллар буюу 678 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн байна.

Эрчим хүчний салбар хүндхэн байгааг тодорхой зорилго бүхий хүмүүс улстөржүүлж, ирэх есдүгээр сарын 1-нээс цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг нэмэхээр болсон талаар мэдээлэл түгээж буй бололтой.

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, цахилгаан, эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэх албан ёсны шийдвэр гараагүй байгаа бөгөөд энэ талаар санал авч буй юм байна.

Хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй дээрх мэдээлэлтэй холбогдуулан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК дараахь мэдэгдлийг гаргажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу