Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Мягмар гарагт “Оростой хийсэн дайн эцэстээ яриа хэлэлцээгээр дуусна. Гэхдээ Киев хүчтэй байр суурьтай байх ёстой бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон түүний залгамжлагчид төлөвлөгөөгөө танилцуулна” гэж мэдэгджээ.

Украины удирдагч хэвлэлийн бага хурал дээр “Киев гурван долоо хоногийн турш Оросын Курск муж руу довтолсон нь энэ төлөвлөгөөний нэг хэсэг. Төлөвлөгөөнд эдийн засаг, дипломат харилцааны бусад алхмуудыг ч багтаасан” гэж хэлсэн байна.

Тэрбээр Киевт 2022 оны хоёрдугаар сард Орос бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлсэн талаар сэтгүүлчдэд хэлэхдээ “Энэ төлөвлөгөөний гол санаа бол Оросын дайныг зогсооход чиглэсэн” гэжээ.

Ukraine's President Zelenskiy holds a press conference, in Kyiv

Зеленский дараагийн алхмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч АНУ-ын Ардчилсан намын дэд ерөнхийлөгч Камала Харрис, мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамптай мөн дээрх төлөвлөгөөнийхөө талаар ярилцахаа мэдэгдсэн байна.

Зеленский ирэх есдүгээр сард АНУ-д очиж, НҮБ-ын чуулганд оролцоно хэмээн найдаж буйн зэрэгцээ Нью-Йорк дахь Ерөнхий Ассемблейд оролцож, Байдентай уулзахаар бэлтгэж байгаа ажээ.

Тэрбээр яриа хэлэлцээ хийх боломжтой гол чуулга уулзалтыг “энх тайвны асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалт” гэж үзэж буй бөгөөд Украин, Оросын төлөөлөгчдийг байлгахыг хүсч байгаагаа илэрхийлсэн аж.

Швейцарьт өнгөрсөн зургадугаар сард болсон Киевийн энх тайвны талаарх үзэл баримтлалыг ахиулах анхны дээд хэмжээний уулзалтад дэлхийн олон орны төлөөлөгчийг татан оролцуулсан ч Оросыг орхисон билээ.

Ukraine's President Zelenskiy holds a press conference, in Kyiv

Эх сурвалж: REUTERS
Д.ТУЯА

1 сэтгэгдэл

  1. yag unendee ene hun bol mash tom geo hun baina yagaad gevel ene olon baruunii oronuud ukraind tuslahgui tednii geo bodlogo delhiin oronuudaas mongo bosgoj baina. ted togloj baina.herbee manai oron tusgaar oronii bodlogo yabuulbal margaashin oros ornii tsereg Mongold orj irne. harin manai udirdagch nar toviig sahisanii buyanaar eldev horigt orolgui
    uls oron maani dabgui bsina .

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу