Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү CU, GS25 сүлжээ дэлгүүрүүдийн талаар мэдээлэл хүргэжээ. Тэрбээр “Сүлжээ дэлгүүрүүдийн асуудал маш төвөгтэй байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод CU, GS25-ийн нийт 600 гаруй сүлжээ ажиллаж байна. Энэ дэлгүүрүүд бусад бизнес эрхлэгчдийгээ дарамталж эхэлсэн. 

Тухайлбал, гэр хороололд 20-30 жил ажиллаж байгаа дэлгүүрүүдийн хаалгыг бариулж байна. Яаж бариулж байна вэ гэхээр, дэлгүүрийн стандарт талбай 41 м.кв байдаг. Гэтэл үүнийг 51 м.кв болгочихсон. Тэгэхээр олон жил ажиллаж байгаа жижиг бизнес эрхлэгчид гэнэт дэлгүүрээ томруулах шаардлагатай болно.

Томруулж чадахгүй дэлгүүрүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй зогсдог юм байна. Ингэж чимээгүй бодлогоор дарамталж, нэг талдаа гаргадаг. Энэ бүгдийн эсрэг бид зоригтой алхам хийж, стандартыг нь буцаагаад 41 м.кв болгосон” хэмээн ярилаа. 

Сануулахад, тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр томилогдсон билээ. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                                       

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу