Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2024.08.28) болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. 
Тодруулбал, “үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг шуурхай зохион байгуулах, “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төсөл боловсруулах тухай” хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөх” мөн хэд хэдэн албан томилгоог хийлээ.
Шинэ томилгооноос дурдвал, Мөнхөөгийн Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр, Лханаажавын Мөнхтүшигийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томиллоо.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу