Засгийн газрын өнөөдөр (2024.08.28)-ийн хуралдаанаар Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталсан байна.

Засгийн газрын өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар, Беларусь Монгол Улс жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олгосон билээ.

Тус хэлэлцээрт энэ оны зургадугаар сарын 3-нд гарын үсэг зурсан бөгөөд хоёр улсын жолооны үнэмлэх харилцан үйлчилдэг болсон гэсэн үг юм. Нөгөөтэйгүүр, энэ нь Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБУ)-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын төрийн тэргүүн болон холбогдох албаны хүмүүс харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны үр дүн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу