Нийтийн тээврийн бодлогын газраас ирэх есдүгээр сарын 2-ноос оюутны хөнгөлөлттэй зорчилт үйлчилж эхлэх талаар мэдээллээ. Их, дээд сургуулийн оюутнууд U-money картаа E-Mongolia-аас захиалан, хүргүүлж авах боломжтой ажээ.

Энэхүү картаар оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчих эрхтэй юм. Харин амралтын өдөр, олон нийтийн амралтын өдөр, өвөл болон зуны амралтаар уг хөнгөлөлт үйлчилдэггүй.

Өнгөрсөн жил картаа захиалж аваад, ашиглаж байсан бол идэвхжүүлэх шаардлагагүй юм байна. Оюутнууд U-money картаа сургуулиа төгсөх хүртлээ болон төгссөнийхөө дараа ч энгийн карт шиг цэнэглээд ашиглах боломжтой ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу