Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү Хот тохижилтын газрын ажилчидтай уулзжээ. Энэ үеэр тэрбээр “Х.Нямбаатар шиг шаргуу зүтгэдэг Хотын дарга харж байгаагүйг хэлж, түүнийг аягатай цай ч барьж чадахгүй, гар нь татах хэмжээнд өдөр, шөнөгүй ажиллаж байна” гэв.

Ц.Төрхүү “Би Хотын даргаас ичээд байгаа шүү. Хүн ичих булчирхайтай байх ёстой. Санаа ч зовоод байга. Тэр хүн өдөр, шөнөгүй зүтгэж байна. Би Улаанбаатар хотод 20 гаруй жил ажиллахдаа бүхий л Хотын дарга нартай хамтарч байсан. Ингэж өдөр, шөнөгүй ажлын хойноос хөөцөлдөж, нийслэлчүүдийн төлөө зовдог хүн харж байгаагүй.

Шөнийн 12 цагт өрөөнд нь хуралдаад сууж байхад аягатай цай ч барьж чадахгүй гар нь татаж байгаа юм. Ингэж бид шөнө хүртэл сууж ажиллаж байхад та нар амраад л, дээшээ харж хэвтээд л. Хотын даргын гар нь татаад байгааг харахаар өрөвдөөд “Биеэ бодоод та харь” гэж хэлэх гэхээр “Та нар байж байгаа царайгаа хар даа” гэж хэлэх юм” хэмээн хэллээ. 

                 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу