АНУ-ын Холбооны мөрдөх товчоо өнгөрсөн долдугаар сард Пенсильвани муж улсын Батлер хотод болсон жагсаалын үеэр Доналд Трампыг буудсан бууны, мөн жагсаалын үеэр галт зэвсэг ашигласан тухайн этгээдийн машинд байсан үүргэвч, тэсрэх бөмбөгийн шинэ зургуудыг олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

Тус товчооны ажилтнууд Томас Мэттью Крукс халдлага үйлдэхээс хэдхэн хоногийн өмнө интернет хайлт хийж, мөрдөн байцаагчид түүнийг нь хэрхэн ашигласан талаар шинэ, дэлгэрэнгүй мэдээлэл өгсний дараа эдгээр зургуудыг өнгөрсөн Лхагва гарагт тд болгосон байна.

Two improvised explosive devices as initially discovered in Thomas Crooks’ car trunk. The receiver for remote detonation was in the “off” position; devices had several problems in the way they were constructed.

Томас Круксын машины тээшээс гар хийцийн
хоёр тэсрэх төхөөрөмж олджээ

Холбооны мөрдөх товчоо өнгөрсөн Лхагва гарагт, Трампыг хөнөөхийг завдсан этгээд Ерөнхийлөгч асан болон Ерөнхийлөгч Жо Байден нарын сонгуулийн кампанит ажлын арга хэмжээг судалж байсан бөгөөд гэрээсээ ердөө 40 минутын зайд буй Пенсильвани дахь жагсаалд “хэт төвлөрсөн” байсан талаар ярьжээ.

Тус товчооны Питтсбургийн хээрийн албыг хариуцсан тусгай агент Кевин Рожек буудсан этгээд Трампын жагсаалыг хэрхэн “боломжийн бай” гэж үзсэн талаар дэлгэрэнгүй ярьсан байна. Албаныхан гэмт этгээд ямар сэдлээр Трампыг онилсныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд Крукс “тодорхой зорилгогүй” гэж мэдэгджээ.

Рожек “Бид түүний бүх, тэр дундаа онлайн хайлтуудад дүн шинжилгээ хийсний үр дүнд түүний онилж байсан бай, зарим үйл явдлын үеэр халдлага хийхээр төлөвлөж байсныг олж тогтоосон. Трампын жагсаалыг долдугаар сарын эхээр зарлахад тэрээр тухайн үйл явдалд хэт их анхаарал хандуулж, үүнийг боломжийн бай гэж үзсэн” гэж хэлжээ.

Рожек “Эдгээр хайлтууд нь жагсаал цуглааны газар, тэр дундаа Трамп руу буудах үед Круксын байсан барилгатай холбоотой нарийвчилсан хайлтуудыг харуулж байна” хэмээн хэлсэн байна.

Thomas Crooks’ rifle as recovered at shooting site. Note: Markings on lower receiver are by the FBI.

Томас Круксын бууг Трампыг буудсан газраас олжээ.

Рожек “Долдугаар сарын 6-нд, жагсаал болохоос бараг долоо хоногийн өмнө Крукс онлайнаар “Батлер фермийн шоуны үеэр Трамп хаанаас үг хэлэх вэ” гэсэн мэдээллийг хайж, мөн “Батлерын фермийн шоуны индэр”, “Батлерын фермийн шоуны зургууд”-ыг хайсан байсан” гэж хэлжээ.

Хоёр хоногийн дараа Крукс гал нээхээсээ өмнө авирч байсан барилгуудыг эзэмшдэг “AGR International” компанийн талаарх мэдээллийг хайсан байна. Долдугаар сарын 9-нд Крукс “баллистик тооцоолуур”-ыг хайж, маргааш нь “цаг агаар” болон “Батлер”-ыг хайжээ.

Холбооны мөрдөх товчооны албан тушаалтнууд “Хэрэг гарсан өдөр ерөнхийлөгч асан руу буудсан хоёр дахь хүн байгаагүй” гэж шулуухан мэдэгдсэн байна. Рожек ч сэтгүүлчдэд “Хоёр дахь буюу өөр буудагч этгээд байгаагүйг би баталж чадна” гэж хэлжээ.

The air conditioning unit Thomas Crooks’ used to access the roof of the AGR building in Butler, Pennsylvania. The subject accessed the roof by climbing on the tan machine on the far right side of the photo. Note: This photo taken by FBI Pittsburgh is not an evidence photo. It was taken during a tour of the site in the days following the shooting.

Субъект баруун талаар авирч, дээвэр рүү гарчээ

Холбооны мөрдөх товчооны Үндэсний аюулгүй байдлын хэлтсийн гүйцэтгэх захирал Бобби Уэллс “Одоогийн байдлаар ямар нэгэн хуйвалдаан, ямар нэгэн сэдэл байхгүй. Круксыг гадаадын байгууллага удирдсан гэх ямар ч шинж тэмдэг илрээгүй” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу