МАН-ын Удирдах зөвлөл яг одоо хуралдаж байна. Хурлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын томилгоо болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж.

Энэ талаар МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа “МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зарлагдсан. Одоо Ерөнхий сайдын өрөөнд хуралдана. Хурлаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

  • 2022 оны үйл ажиллагааны тайлан
  • 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 
  • Санхүүгийн тайлан, төлөвлөгөө
  • XXX их хурлаас хойш МАН-ын дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр болсон” гэлээ. 

Сануулахад, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханыг өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд чөлөөлсөн. Улмаар дараагийн сайдыг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна.

ХНХ-ын дараагийн сайдын талаарх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу