Францын нийслэл Парис хотноо 17 дахь удаагийн Паралимпын наадмын нээлтийн ёслол өчигдөр (2024.08.28) Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагт эхэлж, албан ёсоор “хөшиг”-өө нээсэн.

Энэ удаагийн наадамд 168 орны 4400 гаруй тамирчид спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө 11 хоногийн хугацаанд өрсөлдөж буй юм.

Монгол Улсаас спортын 6 төрөлд 12 тамирчин оролцох бөгөөд Монголын багийн тугчаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар төрийн далбаагаа мандуулан баг тамирчдаа манлайлан жагсав.

Парис-2024 XVII удаагийн Паралимпын наадам эхний өдрөө амжилттай үргэлжилж байна. Монгол Улсаас Паралимпад зургаан төрөлд 12 тамирчин оролцож байна. Үүнд:
Пара хөнгөн атлетик, F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга,
Пара хөнгөн атлетик, T53 ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай,
Пара жүдо бөх, +90 кг-ын жинд Д.Ганбат,
Пара жүдо бөх, 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,
Пара жүдо бөх, -70 кг-ын жинд Л.Туруунаа,
Пара жүдо бөх, -90 кг-ын жинд Б.Баттөгс,
Пара пауэрлифтинг, -107 кг-ын жинд Э.Содномпилжээ,
Пара усанд сэлэлтийн S6, SB5, SM6 ангиллын 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтэд Х.Номуун,
Пара байт харваа Д.Сэлэнгээ,
Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ,
Пара таеквондо, 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,
Пара таеквондо, 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар тус тус өрсөлдөж байна.
Монголын шигшээ багийн тамирчид тус тэмцээнд наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 8-ныг дуустал оролцох хуваарьтай. Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-нд манай дөрвөн тамирчин өрсөлдөнө.

Тамирчдын тоглолтын хуваарийг танилцуулж байна.

17.00 ЦАГТ

Пара усанд сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн S6 ангилалд Х.Номуун

16.20 ЦАГТ

Пара тэеквондогийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд У.Сүрэнжав

23.00 ЦАГТ

Пара байт харвааны чансаа тогтоох харваа Д.Сэлэнгээ

23.00 ЦАГТ

Пара байт харвааны чансаа тогтоох харваа Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөнө.

Дээрх цагууд нь тухайн спортын төрөл эхлэх цаг бөгөөд манай улсын тамирчны тоглолт эхлэх цаг бусад тамирчдын тоглолтоос хамаарах юм.

Эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа өндрөөс өндөр амжилт хүсье!

May be an image of 13 people, segway, scooter, bicycle and text

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу