Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд барилдаж, тавдугаар байр эзэлсэн МУГТ Д.Отгонжаргалд хоёр өрөө байр бэлэглэхээ мэдэгдсэн билээ. Тэрбээр өнөөдөр (2024.08.29)  тамирчинд амалсан ёсоор байрны түлхүүрийг гардуулан өгсөн байна.

Хоёр өрөө байрны батламжийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатарын хамтаар гардуулжээ.

Энэхүү үеэр Дархан аварга Н.Батсуурь “Урамшуулал гэдэг бол цаашдаа улам их амжилт гаргах урам зоригийг бадраасан зүйл байдаг. Тиймээс тив дэлхийн олон аварга, олимпын дэвжээнд эх орныхоо нэрийг өндөрт гаргаж, алтан соёмбот далбаа, эгшиглэнт төрийн дууллаа цуурайтуулж яваарай” хэмээн хэлж, амжилт хүслээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу