Богдхан ууланд явган аялал хийх, аялж зугаалахыг есдүгээр сарын 16-ныг хүртэл хориглолоо. Энэ хугацаанд хортон шавьж устгалын ажлыг зохион байгуулах юм байна.
Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаад Хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг онгоцоор хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аяллын жимээр аялж зугаалдаг алхагчдыг 2024.08.30-2024.09.16-ний өдрүүдэд ууланд аялж алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
Мөн хортон шавж устгалын хорны нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног гэдгийг АНХААРУУЛЖ байна
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу