Парис-2024 XVII удаагийн Паралимпын наадам амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн Паралимпын наадмын эхний өдөр монголчууд аваргатай боллоо.

Таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч сорьсон, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт У.Сүрэнжав финалд Ираны тамирчныг илүүрхэн ялж, паралимпын наадмын аварга боллоо.

Энэхүү амжилтаараа тэрбээр Паралимпын наадмын анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, 5 дахь медалийн эзэн болов. Тамирчиндаа халуун баяр хүргэе.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Энэ удаагийн Паралимпад Монгол Улсаас зургаан төрөлд 12 тамирчин оролцож буй юм. Үүнд:

Пара хөнгөн атлетик, F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтэд Ц.Баттулга,
Пара хөнгөн атлетик, T53 ангиллын 100 метрийн тэргэнцэртэй гүйлтэд П.Энхманлай,
Пара жүдо бөх, +90 кг-ын жинд Д.Ганбат,
Пара жүдо бөх, 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ,
Пара жүдо бөх, -70 кг-ын жинд Л.Туруунаа,
Пара жүдо бөх, -90 кг-ын жинд Б.Баттөгс,
Пара пауэрлифтинг, -107 кг-ын жинд Э.Содномпилжээ,
Пара усанд сэлэлтийн S6, SB5, SM6 ангиллын 50 метрийн өврөөр даллах сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтэд Х.Номуун,
Пара байт харваа Д.Сэлэнгээ,
Пара байт харваа Б.Оюун-Эрдэнэ,
Пара таеквондо, 63 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ,
Пара таеквондо, 52 кг-ын жинд У.Сүрэнжав нар тус тус өрсөлдөж байна.

Эх орноо төлөөлөн оролцож буй баг тамирчдадаа өндрөөс өндөр амжилт хүсье!

Э.ЭГШИГЛЭН
Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу