Наймдугаар сарын 30-ны Баасан гарагт болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
8:30 ЦАГТ: 
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно
9:00 ЦАГТ: 
“Үндэсний бичиг, өв соёл” монгол уран бичлэгийн үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ. Үзэсгэлэн есдүгээр сарын 3 хүртэл үргэлжилнэ.
10:00 ЦАГТ: 
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 ЦАГТ:
“GUYS” хамтлагийн дуучин А.Төгсбаярын анхны бие даасан “Эмзэгхэн хайр” тоглолтын хэвлэлийн бага хурал Blue sky tower-т болно. Утас: 8667-1400

БУСАД

-НЗДТГ, НАЖГ, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Солонгосын соёлын өдрүүд-2024”-ийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажил үргэлжилж байна.
-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook их сургуулийн New Cinema институт хамтран уран бүтээлчдэд зориулж, дадлагад суурилсан CASUAL CINEMA сургалт Үндэсний төв номын санд энэ сарын 31 дуустал үргэлжилнэ. Утас: 9330-0440
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 
-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 9 дүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.
-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу