Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансарын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Тэрбээр уулзалтын эхэнд хүрэлцэн ирсэн зочдод Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааны түүхэнд нэрээ тодоор бичсэн баатруудтай уулзаж байгаадаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлЖээ.

ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансарын нисэгч В.А.Жанибеков энэ үеэр “Манай хоёр улсын харилцааны түүхэнд нөхөрсөг харилцаатай бидний ард түмэн хэцүү цаг үед ямагт харилцан туслаж ирсэн болохыг дурдаад, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн буцалтгүй тусламжийг Оросын ард түмэн ямагт санаж явдаг” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

May be an image of 3 people, monument and text

May be an image of 3 people, dais and text

May be an image of 2 people, the Oval Office, dais and text

May be an image of 2 people and text

May be an image of 5 people, the Oval Office and text

May be an image of 2 people and the Oval Office

May be an image of 2 people and text

May be an image of 2 people and text

May be an image of 7 people and textЭ.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу