Европын холбооны Дипломат албаны дарга Жозеп Боррель өнгөрсөн 2023 оны хавар “Европын холбоо Украинд 2023 оны гуравдугаар сараас 2024 оны хоёрдугаар сарын эцэс хүртэл 1 сая ширхэг сум нийлүүлэхээр төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

Гэвч тэрбээр Европын холбооны хуралдаан дээр “Наймдугаар сарын сүүлээр Европын холбоо Киевт 155 мм-ийн 700 мянган сум нийлүүллээ. Бидэнд 155 мм-ийн 700 мянга орчим сумны нөөц байсан. Бид өөрсдийн хүчин чадлаа нэмэгдүүлж байна” хэмээн хэлжээ.

“Украинская правда”-д өнгөрсөн долдугаар сарын 8-нд Европын холбооноос Киевт өгөхөөр амалсан сум маш их саатаж байгаа талаар мэдээлсэн байна. Тус хэвлэлд “Европын батлан ​​хамгаалах салбар 2025 оны эцэс гэхэд сум үйлдвэрлэх хүчин чадлаа жилд 2 сая сум хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэж мэдээлсэн” хэмээн тодотгожээ.

Гэсэн хэдий ч нэрээ нууцлахыг хүссэн Европын зэвсгийн үйлдвэрлэлийн өндөр албан тушаалтан “Европын үйлдвэрлэлийн хүчин чадлын үзүүлэлт 2024 оны хувьд 500 мянгад ч хүрэхгүй. Энэ нь Боррель, комиссар Бретон хоёрын ярьж байсан 1.4 болон 1.7 саяас ‘маш хол тоо’ юм” хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: TASS, PRAVDA.UA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу