Израилийн батлан ​​хамгаалах хүчин (IDF) “Баруун эрэгт явуулж буй терроризмын эсрэг ажиллагааны үеэр Палестины ХАМАС хөдөлгөөний удирдагч Вассам Хазем амиа алдсан” гэж мэдээлжээ.

Тус хүчнээс “Израилийн зэвсэгт хүчин, Агаарын цэргийн хүчин, Израилийн хилийн цагдаа нар Баруун эргийн хойд хэсэгт терроризмын эсрэг ажиллагааны үеэр Хазем тэргүүтэй ХАМАС хөдөлгөөнийхний сууж явсан автомашиныг илрүүлсэн. Хазем нь Палестины Женин хот дахь ХАМАС хөдөлгөөний толгойлогч байсан” гэж дурджээ.

Израилийн батлан ​​хамгаалах хүчин “Тагнуулын баттай мэдээлэлд үндэслэн, Израилийн Агаарын цэргийн хүчин Хаземыг устгасан” гэж мэдэгдсэн байна.

“ХАМАС” хөдөлгөөнийхний сууж явсан автомашинаас винтов, гар буу, сум, тэсрэх бодис, гранат зэрэг зэвсэг олдсон гэж цэргийнхэн мэдэгджээ. Израилийн батлан хамгаалах хүчний хэвлэлийн албанаас тус улсын цэргүүдээс гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй талаар мэдээлсэн байна.

Эх сурвалж: VESTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу