ОХУ-ын Кемерово мужийн хоёр эмнэлгийн эмч нар хамтран 13 настай охинд мэс засал хийж, 8 кг жинтэй хавдар авсан байна.

Сургуулийн охины гэдэс зургаан сарын хугацаанд эрчимтэй томорчээ. Гэсэн хэдий ч  охины эцэг, эх түүнийг өсвөр насны хүүхдийн биеийн дааврын өөрчлөлттэй холбон үзэж, нэг их тоогоогүй байна.

Тэд хүүхдийнх нь бие маш хүчтэй өвдөж эхэлсний дараа Ю.А.Атамановын нэрэмжит хүүхдийн клиникийн эмнэлэгт хандаж, тусламж хүсчээ.

Кузбассын Эрүүл мэндийн сайд Дмитрий Беглов “Хэвлийн хэт авиан шинжилгээгээр хэвлийн хөндийг бүхэлд нь эзэлж, ойролцоох дотоод эрхтэнүүдийг дарсан, том хэмжээтэй хавдар илэрсэн” гэж мэдэгдсэн байна.

Энэхүү хагалгааг Ю.А.Атамановын нэрэмжит хүүхдийн клиникийн эмнэлгийн С.В. Беляева нарын эмч хийжээ. Кузбассын телевиз, радиогийн компаниас “13 настай охинд хагалгаа хийж авсан, 30 орчим см хэмжээтэй, 8 кг жинтэй хавдар азаар хоргүй байсан” гэж мэдээлсэн байна.

Өдгөө охины биеийн байдал тогтвортой байгаа ч эмч нарын хяналт дор хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Эх сурвалж: VESTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу