Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Б.Лакшмид өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яамны байранд экзекватурыг гардуулан өгөв.

Консулын газрын дэд захирал Т.Бат-Орших шинээр томилогдсон Өргөмжит консул Б.Лакшмид ажлын амжилт хүсээд, Монгол, Швейцарийн хоёр талын харилцаа болон худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахыг хүсчээ.

Экзекватур гэдэг нь хүлээн авагч улсын зүгээс консулын албан ёсны үүргээ гүйцэтгэхийг Консулын Газрын тэргүүнд эцэслэн зөвшөөрч байгаа акт юм.

Б.Лагшми эдийн засагч мэргэжилтэй, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирлаар ажиллаж байв.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Гэрлэсэн, нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг.

БОЛОВСРОЛ

2018 оноос МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн докторант

2011-2012 ХБНГУ-ын Фрайберг хотын Уул уурхайн их сургуулийн Докторант

1998-2002 ХБНГУ-ын Берлин хотын Техник, эдийн засгийн дээд сургууль (мастер-эдийн засаг)

1994-1998 ХБНГУ-ын Дрезден хотын Техник, эдийн засгийн дээд сургууль (бакалавр – эдийн засаг)

1991-1994 ХБНГУ-ын Форст хотын Эдийн засгийн мэргэжлийн сургууль (мэргэжлийн диплом – эдийн засгийн туслах ажилтан)

1990-1991 ХБНГУ-ын Нордхаузен хотын бэлтгэл анги/коллеж

1989-1990 МУИС-ийн Германы Техникумын бэлтгэл анги

1979-1989 Орос 3-р сургууль (бүрэн дунд)

АЖЛЫН ТУРШЛАГА

2013 одоо хүртэл Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн захирал

2010-2013 Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн Менежер

2008-2010 “Наран Моторс” ХХК, маркетингийн албаны дарга, захирал

2004-2006 “Мигма” ХХК маркетингийн менежер

МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛСЭН СУРГАЛТ

2008 оны 1-р сар Менежментийн сургалт, BMW Ази, Сингапур
2010 оны 3-р сар Инноваци, Дэлхийн Банк, БНСУ
2014 оны 9-р сар Хараат бус үнэлгээ, Азийн хөгжлийн банк, Филлипин

Мэргэжлийн холбоодын гишүүнчлэл:

2004 – 2008 Герман-Монголын Гүүр ТББ-ийн УЗ гишүүн
2015 – 2018 Улаанбаатар хөгжлийн корпорацийн УЗ-ийн хараат бус гишүүн
2015 оноос Эмэгтэй захирлуудын клубын гишүүн


Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болох тухай холбогдох журамд заасан байдаг.

Өргөмжит консулын тухай журмаас:

Экзекватурыг томилогч улсаас олгосон патентыг үндэслэн Өргөмжит консулд олгодог.

Хүлээн авагч улс экзекватур олгосон өдрөөс эхлэн Өргөмжит консул үүрэгт ажилдаа орсонд тооцно.

Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно.

гадаад улсын төрийн албан хаагч байж болохгүй
өөр улсын Өргөмжит консулын албыг давхар хашихгүй

Өргөмжит консулын албыг хашихдаа Монгол Улсаас аливаа зардал, хөдөлмөрийн хөлс шаардахгүй

Өргөмжит консулыг хоёр жилийн хугацаагаар томилно.

Өргөмжит консул Монгол Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулна.

Өргөмжит консул нь Монголын холбогдох байгууллагын хүсэлтээр хүлээн авагч улсын эрх бүхий байгууллагаас баримт бичиг нэхэмжлэн гаргуулна.

Өргөмжит консул ГХЯ, дипломат төлөөлөгчийн газартай өдөр тутмын харилцаагаа www.consuls.net интернет сүлжээ, е-мэйл, чат, бусад утас болон факсын шугам ашиглан явуулна.

Өргөмжит консул албан байр, уналгадаа Монгол Улсын төрийн далбаа мандуулж, албан байрандаа “Монгол Улсын өргөмжит консулын газар” гэсэн хаяг байрлуулна.

Өргөмжит консул хүлээн авагч улсын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологийн зэрэг салбарт болж буй үйл явдлыг хууль ёсны арга замаар судалж ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт мэдээлнэ.

Өргөмжит консул нь хүлээн авагч улсад хүн, малын гаралтай халдварт өвчин гарсан, бусад онцгой байдал үүссэн талаар ГХЯ, дипломат төлөөлөгчийн газарт даруй мэдэгдэж, Монголын иргэдэд сэрэмжлүүлэг өгнө. Дэлгэрэнгүй: http://www.mfa.gov.mn/?page_id=28195


Өргөмжит консул Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр дор дурдсан үүрэгтэй байна. Үүнд: 

иргэнийг саатуулсан, баривчилсан, хуулийн этгээдийн эсрэг гомдол гаргаж шүүхэд хандсан тухай бүр дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд нэн даруй мэдэгдэх,

иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах,

иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардлагатай арга хэмжээ авах,

иргэн нас барвал дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд даруй мэдэгдэх, төрөл төрөгсдийг нь тодруулах, шарилыг хадгалуулах, цагдаагийн болон бусад тодорхойлолтыг гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, талийгчийн үнэт зүйл, бичиг баримтыг хадгалах, шарил буюу чандрыг Монголд хүргүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

эцэг эхийн асрамжгүй, насанд хүрээгүй иргэдэд асран хамгаалагч, эрүүл мэндийн байдлаас эрх эдэлж, үүрэг хүлээх чадваргүй болсон насанд хүрсэн иргэдэд харгалзан дэмжигч олж өгөх,

иргэний өвлөх эд хөрөнгийн талаар мэдээлэл олбол дипломат төлөөлөгчийн газарт болон өргөмжит консулын ажилтанд мэдэгдэж, өвлөх асуудлыг шийдтэл эд хөрөнгийг хамгаалах,

байгалийн гамшиг, алан хядах үйл ажиллагаа зэрэгт нэрвэгдсэн иргэдэд бололцоотой бүхий л туслалцаа дэмжлэг үзүүлэх,

шүүхийн шийдвэр болон гэрчийн мэдүүлгийг дамжуулах,

иргэд, хуулийн этгээдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагын талаар мэдээлэл зөвлөгөө өгөх,

иргэдийн нийгэмлэг, үүсгэл санаачилгыг дэмжиж хамтран ажиллах,

иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар Монголын болон хүлээн авагч улсын төрийн бус болон хүний эрх, өмгөөллийн байгууллагадтай хамтран ажиллах.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу