Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31-НИЙ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ 
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр сэрүүсэж +13…+18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25…+30 градус, бусад нутгаар +20…+25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж, +16…+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +13…+15 градус дулаан байна.

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС 5-НЫГ ХҮРТЭЛХ 
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Ирэх есдүгээр сарын 1-нд Халх голын сав газраар, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа хур тунадас орно.

Салхи ирэх сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17…+22 градус.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +23…+28 градус дулаан байна. Есдүгээр сарын 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу