Эрүүгийн  хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг ахиулах сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр (2023.04.07) зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Прокурорын газартай хамтран зохион байгуулжээ.

Уг зөвлөгөөний үеэр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас илтгэл, мэдээлэл хийж, санал шүүмжлэл өрнүүлэн, мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, мөрдөгч, прокурор нараас гаргаж буй нийтлэг алдаа, дутагдлын талаар санал солилцон зөвлөмж боловсруулж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр болсон юм.

Зөвлөгөөнд оролцогчдоос Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Ц.Ариунболд,  Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран зөвлөгөөн хийж байгаа нь онцлог, хэлэлцсэн асуудал нь оновчтой, ач холбогдолтой байгаа талаар дүгнэн хэллээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу