Өнөөдөр (2024.09.02) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

9:00 цагт: Нээлттэй өгөгдөлд тулгуурлан эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх туршилтын загвар /прототайп/ бүтээх “ХАКАТОН” тэмцээнийг МТҮП-д нээнэ. Утас: 91190988

10:00 цагт: Биеийн тамир, спортын улсын хорооны 303 тоот өрөөнд хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ээс нэг дор 6 алтан медаль хүртсэн 90 настай Ц.Раднааг хүлээн авч уулзаж, хүндэтгэл илэрхийлнэ.

11:00 цагт: Сангийн яамнаас 2025 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийнэ.

 -“Үндэсний бичиг, өв соёл” монгол уран бичлэгийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл болон бие даан нэр дэвшүүлэх ажил үргэлжилж байна.

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулан “Монголын дүрслэх урлагт зориулсан 100 жил” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. 

-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд есдүгээр сарын 16 хүртэл үргэлжилнэ.

-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 18 хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу