Цогт Хунтайжийн бичээс буюу Дуутын хадны бичээсний 400 жилийн ойд зориулсан  “Миний нутаг-2024” яруу найргийн наадам наймдугаар сарын 31-нд болж шилдгүүдээ шалгаруулжээ.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмы Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Зохиолчдын Эвлэл, МЗЭ-ийн төв хэвлэл “Утга зохиол, урлаг” сонин, Утга зохиолыг дэмжих “Ш.Дулмаа” сант хамтран  “Миний нутаг-2024” яруу найргийн наадмыг зохион байгуулсан юм. 

 

“Миний нутаг-2024” яруу найргийн наадамд 60 гаруй найрагчид шүлэг бүтээлээ ирүүлснээс II дугаар шатанд нийт 28 найрагч өрсөлдөж,
  • Тэргүүн байрт Болор цомын эзэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Гантулга,
  • Дэд байрт МЗЭ-ийн шагналт, Яруу найрагч Э.Гантулга,
  • Гутгаар байрт яруу найрагч Т.Батсуурь,
  • Тусгай байрт МЗЭ-ийн шагналт, Яруу найрагч В.Нэргүй, Яруу найрагч Ц.Гончиг нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

May be an image of 11 people, dais and text

May be an image of 6 people and textMay be an image of 4 people, money and text

Мөн Утга зохиолыг дэмжих “Ш.Дулмаа” сангаас II дугаар шатанд шалгарсан нийт 28 яруу найрагчдад Монгол Улсын Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн хайрын дуулал, шүлэг, найраглал, тууж, захидлын чуулган, бичил гурван боть номын дээжээс гардуулж хүндэтгэл үзүүллээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу