Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга, Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар түгжрэлийн асуудлаар мэдээлэл хийв. 

Р.Эрдэнэбүрэн “Улаанбаатар хотод авто замын нөхцөл байдал ямархуу байгаа талаар Хотын даргын мэдээллийг сонслоо. Энэ чиглэлээр хорооны гишүүд хуралдаж, шийдвэр гаргалаа. Есдүгээр сард нийслэлд авто замын засварын ажил их хийгдэнэ. Мөн төрийн дээд хэмжээний айлчлалууд болно. Тиймээс нөхцөл байдал хүндрэхээр байна. 

Иргэдийн санал, асуулгыг сонсоод, судалгаа хийгээд, хэрэв улаанбаатарчууд дийлэнх нь зөвшөөрсөн тохиолдолд яаралтайгаар дугаарын хязгаарлалтын ажлыг эхлүүлэх, чиглэлийг хотын даргад өглөө. 

Мөн 2024 оны улсын төсвийн тодотголын үеэр хэлэлцсэн томоохон төслүүдийн зөвлөх үйлчилгээ, ТЭЗҮ, ажлын зургууд хийх төсөв тавигдсан. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж, ярилцлаа. 

Гуравдугаарт, автобусны үйлчилгээг сайжруулах талаар ярилцлаа. Ялангуяа төрийн байгууллагууд, УИХ, Засгийн газар энэ асуудлыг эхлүүлье гэж шийдлээ. УИХ-ын гишүүд, яам, тамгын газрынхан эхний ээлжид зогсоолоо тодорхойлж байгаад машинаасаа бууж, автобусанд сууцгаая гэж уриалж байна. Энэ ажлын эхлэл болгож өнөөдөр УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-т автобус хүлээлгэж өгөх гэж байна” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Энэ шийдвэр амьдрал дээр бодит болбол түгжрэл маш их багасна даа 1 хүн 1 том машин унаад л явахаар чинь хэцүү л байна шүү

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу