Испанийн алдарт “Balenciaga” брэндийн хаврын шинэ загварыг толилуулах тайзнаа 50 настай монгол модель алхсан тухай шуугиулж байсан. 

Тодруулбал Хятадын Шанхай хотноо тавдугаар сарын 30-нд зохион байгуулагдсан загварын шоунд модель Ганбатын Гансүх оролцож, “Balenciaga” брэндийн Giant Boot буюу аварга гутал, хэлхгэр хар өнгийн пальтог өмсөж, толилуулж байсан. 

Харин тэрбээр одоо эх орондоо ирсэн бөгөөд DARK SECRET аймшгийн киноны гол дүрд тоглож байгаа аж. Европт олон жил амьдарсан Г.Гансүх ийнхүү Монголдоо ирж түр суурьшаад байгаа юм байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу